Сүүлийн 24 цагт 17044 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингээд 158 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 149 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр батлагдсан 158 тохиолдлын 137 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 21 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
- БЗД-ийн 5, 10, 22 дугаар хороо,
- БГД-ийн 10, 15, 25 дугаар хороо,
- СБД-ийн 17, 18 дүгээр хороо,
- СХД-ийн 6, 8, 20, 25, 41 дүгээр хороо,
- ХУД-ийн 18 дугаар хороонд байна.
Л.Баяр