Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн Б/281 дүгээр тушаалаар албан тушаалын хурандаа цол олголоо.
Тушаалаар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр, Ар тал, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Л. Чинбат, ОБЕГ-ын дэргэдэх 111 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Т.Мөнхдорж, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б. Алтанбадралт, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Баттулга, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ж. Эрдэнэбат, Мөн газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Гантулга нарт хурандаа цол хүртээлээ.
Онцгой байдлын ерөнхий газар