Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Гуравдугаар сарын 14-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 17044 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 158 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 149 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Мөн коронавирусийн халдвартай, эмчлүүлж байсан 89 настай хүн нас барлаа. Тэрбээр архаг хууч, хавсарсан эмгэгтэй байсан аж.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Орон нутагт есөн тохиолдол бүртгэгдлээ. Төв аймагт хоёр, Хөвсгөл аймагт долоон тохиолдол батлагдсан.
Шинээр батлагдсан 158 тохиолдлын 137 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 21 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
- БЗД-ийн 5, 10, 22 дугаар хороо,
- БГД-ийн 10, 15, 25 дугаар хороо,
- СБД-ийн 17, 18 дүгээр хороо,
- СХД-ийн 6, 8, 20, 25, 41 дүгээр хороо,
- ХУД-ийн 18 дугаар хороонд байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 4498 болсноос дотоодын халдварын тоо 3836 боллоо. Нийтдээ 1201 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 3
- Хүнд 8
- Хүндэвтэр 115
- Хөнгөн 1075 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 81 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 4340 үүнээс эдгэрсэн 3,212 буюу 71 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Улаанбаатар-3,607 /сүүлийн 24 цагт 149 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-6
- Архангай-4
- Орхон-25
- Төв аймаг-18 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
- Сэлэнгэ аймаг-217
- Дархан-Уул-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь аймаг-32 байна.
- Хөвсгөл-7 /сүүлийн 24 цагт 7 тохиолдол нэмэгдэв/
Л.Баяр