Хууль эрхзүй

Өчигдөр 81 иргэн согтуугаар автомашин жолоодож, 231 хүн эрүүлжүүлэхэд байранд саатуулагдлаа

Энэ сарын 17-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1311 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1111, хулгайтай холбоотой 8, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 103, гэмт хэргийн шинжтэй 49 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 81, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 102, хүний биед халдсан 41, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 90, эрүүлжүүлэх байранд хоносон 231, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 69 тохиолдол гарчээ.

Цагдаагийн ерөнхий газар

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close