Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ХӨСҮТ-д үүсээд буй нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яаманд ажиллах үеэрээ мэдээлэл өглөө.
Тэрээр “ХӨСҮТ-д асуудал байна. Байх байхдаа бүр маш ноцтой асуудлууд байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа өөр хүний шинжилгээ авах, нөхрийнхөө өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгч нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Гэтэл эхнэр нь хоёр гурван удаа шинжилгээ өгөөд эерэг гарч байна. Өнөөдөр бид ойрын хавьтал гэж ярьж хөөсөөр байдаг.
Гэтэл жинхэнэ нөгөө ойрын хавьтал, батлагдсан тохиолдол нь сөрөг гараад, харин батлагдаагүй тохиолдол нь эерэг гараад энд тэнд халдвар тараад байгаа эрсдэлүүд их гарч байна шүү. Энэ бол ХӨСҮТ-ийн маш олон ноцтой асуудлын нэг. Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ дээр удаа дараа гараад байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна. Хариуцлагатай ажилчид нь өөрсдөө хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа учир тархалтын эрсдэл буурахгүй байгаад байна” гэлээ.
Л.Баяр