Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2021-03-16 11:411min0
Ханх_сум

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар гуравдугаар сарыг 15-ны өдрийн 22:54 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 23:10 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй