Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11183 хүнд шинжилгээ хийхэд 127 сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн 126 тохиолдол нь Улаанбаатар хотод, нэг тохиолдол нь Улаанбаатараас Архангай аймагт очсон хүнээс халдвар илэрчээ.

Задалбал, өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас 123 нь илэрч, дөрвөн тохиолдлын хавьтлын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын тоо 4210 болсон байна.

Улаанбаатар хотод нийт кластер өвчлөлийн тоо 3329, аймаг орон нутаг бүртгэгдсэн өвчлөл 349 болжээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн