Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Гуравдугаар сарын 14-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 11183 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 127 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 126 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Нэг тохиолдол нь Улаанбаатараас Архангай аймагт очсон хүнээс халдвар илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.
Шинээр батлагдсан 127 тохиолдлын 123 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 4 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:
- БЗД-ийн 26, 27 дугаар хороо,
- БГД-ийн 11 дүгээр хорооны оршин суугчид байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 4210 болсноос дотоодын халдварын тоо 3678 боллоо. Нийтдээ 1014 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 3
- Хүнд 5
- Хүндэвтэр 89
- Хөнгөн 917 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 52 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 4083 үүнээс эдгэрсэн 3,083 буюу 73 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 3329 байна.
- Завхан-6 /Шилүүстэй суманд 2 тохиолдол нэмэгдэв/
- Архангай-3
- Орхон-25
- Төв аймаг-16 /Зуунмод суманд 1 тохиолдол нэмэгдэв/
- Сэлэнгэ аймаг-217
- Дархан-Уул-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь аймаг-32 байна.
Л.Баяр