Манай улс дөрвөн төрлийн вакциныг зөвшөөрсөн. Хүний эмийн зөвлөл Спутник-V, Синофарм, АстраЗенека, Фпайзер гэсэн дөрвөн вакциныг зөвшөөрсөн юм.

Харин энэхүү дөрвөн вакцинаас аль нэгийг нь хийлгэхдээ иргэд өөрсдөө сонгохгүй бөгөөд тухайн үед эмч үзээд танд тохирох вакциныг хийнэ гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Тэрбээр “Манай иргэд сонголтоор вакцин хийнэ гэж ойлгоод байна. Сонголт гэдэг нь вакцинжуулахаас өмнө эмч үзлэг хийгээд танд энэ вакцин тохирох юм байна гэсэн заалтаар хийнэ. Түүнээс биш дөрвөн вакцинаас иргэн та алийг нь сонгож хийлгэх вэ гэсэн асуудал биш” гэсэн байна.

Өмнө нь Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Дэлхий нийтэд онол, практикийн хувьд үр дүн нь гарсан вакцинуудыг шат дараатайгаар нийлүүлээд иргэн танд аль вакциныг хийлгэх вэ гэх сонголтыг үлдээнэ” гэж байсан билээ. Энэ талаарх видеог ЭНД дарж үзнэ үү.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн