Манай улсад Коронавируст халдвараар нас барсан дөрвөн тохиолдол байгаа билээ. Харин өчигдөр “Монголика” хэмээх тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Талийгч нь Төв аймагт ганцаараа оршин суудаг бөгөөд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан аж. Гуравдугаар сарын 11-нд тусгаарлах байранд ирж тусгаарласан бөгөөд 12-ний PCR шинжилгээгээр сөрөг буюу коронавируст халдвар илрээгүй байна. Тусгаарлах байранд ирэхэд сэтгэцийн эмч үзсэн бөгөөд хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдагдалтай, сэтгэцийн өөрчлөлттэй байна гэсэн дүгнэлт гарсан.
Тусгаарлах байранд эмч мэргэжилтнүүд өдөрт 4-5 удаа үзлэг хийж байсан ч гэнэт өчигдөр орой гэнэт нас барсан байна.
Хэрвээ ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал бид задлан шинжилгээ хийж нас барсан шалтгааныг эцэслэнэ гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос Itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Л.Баяр