Эрхэм аав, ээж та гэрийнхээ орчныг хэрхэн хүүхдэд элтэй болгох вэ?
2021-03-15 12:282min

Эрхэм аав, ээж та гэрийнхээ аюулгүй орчныг үнэлж үзээрэй. Хүүхдэд аюултай байна гэж үзвэл дараах зөвлөмжийн дагуу аюулгүй байдлаа хангаарай.
- Цахилгааны утас ил гарсан байвал яаралтай цахилгааны туузаар ороох, улмаар мэргэжлийн цахилгаанчин дуудаж, шалгуулж янзлуулах

- Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг анхаарах, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, галалгаа хийхдээ ОБЕГ болон мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөгөөг дагах

- Гэрийнхээ гадна гал унтраах зүйлс /элс/-ийг өөрсдийн боломжиндоо тулгуурлан нөөцлөх

- Халуун тогоо, халаагуур, индүү, ус буцалгагч зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах

- Чүдэнз, асаагуур зэрэг гал гаргах, амархан шатах зүйлсийг хүүхдээс хол байлгах

- Хэрэглээний ус хадгалдаг савыг хүүхэд, хүрэхгүй газар байрлуулах, байнга таглах

- Хутга, хайч зэрэг хурц үзүүртэй зүйл мөн хүүхэд залгих эрсдэлтэй товч, зоосон мөнгө, эвлүүлдэг тоглоом зэргийг хүүхдээс хол байлгах

- Ахуйн хий, газ, цавуу зэргийг гэртээ ил хадгалахгүй байх

- Гэртээ байгаа эм, тариаг зориулалтын саванд хийх хүүхэд хүрэхгүй газар байрлуулах. Хугацаа нь дууссан бичиг нь арилсан эм, тариаг хаях

- Гэр ахуйн ариутгал цэвэрлэгээний бодисыг цоожтой шүүгээнд хийх, хүүхэд хүрэхгүй газар байлгах

- Байшингийн /гэр/ шат, цонх, тагт зэрэгт хамгаалалт хийх, бүрэн бүтэн байдлыг шалгах, ялангуяа вакум цонх, тагтны хаалганы бариулыг тайлж авах эсвэл заавал түгжээрэй.

Эх сурвалж: ГБХЗХГ
