Гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн өдөрт бид 10-15 мянган иргэнийг коронавирусийн халдварын эсрэг вакцинд хамруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 13-14 өдрүүдэд нийт 28249 хүнийг вакцинд хамруулж, нийслэлийн хэмжээнд 118294 хүнийг коронавирус халдварын эсрэг вакцины эхний тунд хамрууллаа. Нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 гаруй хувьд вакцины дараа зааварт тусгагдсан илрэх ёстой урвалууд илэрч байна. Вакцинжуулагдсан хүн амын дунд ноцтой урвал хүндрэлийн тоо бүртгэгдээгүй.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 40 цэгт, 74 багын 560 гаруй мэргэжилтэн ажиллаж, 15374 хүнийг хамруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Вакцинжуулалтад тодорхой шалтгааны улмаас хамрагдаж амжаагүй төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, багш, ажилчид, үйл ажиллагаа нь тасралтгүй зохион байгуулагдах шаардлагатай аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид, 60-65 насны иргэдийг энэ долоо хоногтоо багтааж вакцинжуулалтад хамруулж дуусгана гэж ЭМЯ-аас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ын Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ.
Л.Баяр