2021-03-15 12:081min00

Өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 145 иргэн ирнэ

9eb5916088e7a3b1530af7a7f4f470599def635b

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор Япон, АНУ, Мьянмар, Өмнөд Судан, Ардчилсан Конго, Тайландаас 145 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 114 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 24 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 3 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь өндөр настан, 3 нь жирэмсэн иргэн байгаа юмИргэдийг Намуун, Ворлд Монголиа, Кентавр зочид буудалд тусгаарлана.

 ОК-ын Шуурхай штаба

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй