Эх уурхай нь тодорхойгүй таван тохиолдол гарлаа

2021-03-15 11:561min0
126614348_1641197189410833_3267812630115451969_n-1-6xrkvsvkem4do8gqpake0v6pjnomggujre6ixbnqv5s

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 9410 хүнд шинжилгээ хийхэд 122 сорьцод коронавирус илэрлээ.

Шинээр халдвар авсан хүмүүсээс Улаанбаатар хотод 118, харин орон нутагт 3 илэрсэн байна.

Тодруулбал, Завхан аймгийн Шилүүстэй сумд хоёр, Төв аймгийн Зуумод нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн Нурсултан – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онцгоор ирсэн нэг хүний шинжилгээнд халдвар илэрсэн.

Харин таван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг тогтоох хавьтал судлалын ажил явагдаж байгаа 5 тохиолдлын байршлын хувьд:

-Баянгол дүүргийн 4, 16-р хороо

-Хан-Уул дүүргийн 20-р хороонд оршин суудаг иргэд байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй