Уул уурхайн аюулгүйн бүсэд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, тээврийн жолооч нарын дунд коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор салбарын ажилтнуудыг нэн түрүүнд вакцинжуулалтад хамруулах шаардлагатай байгаа юм.
Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ сарын 2-ны өдөр Эрүүл мэндийн яаманд хандан коронавируст халдварын эсрэг хийгдэж буй вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийн ажилтнууд болон тээврийн жолооч нарын судалгааг хүргүүлсэн байна.
Зарим томоохон аж ахуйн нэгж өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан нийт ажилчдаа халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн учир яамны зүгээс аж ахуй нэгжүүдэд ажилтнуудаа дархлаажуулалтын вакциныг өөрсдийн хөрөнгөөр худалдан авч хийлгэхийг зөвшөөрөх эсэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос чиглэл авах албан тоот хүргүүлсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.