2021-03-12 16:381min00

Дарьганга суманд нутаглаж буй аргальд өвс, тэжээл тавьж өгчээ

159583353_4549481068412141_3741972168447850648_n

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 30-аад километрт Нартын уул гэдэг газар нутаглаж буй аргальд тус сумын ЗДТГ-ын хамт олон өвс, тэжээл тавьж өгчээ.

Энэхүү ажлыг холбогдох газрууд жил бүр хийдэг бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мөн зэрлэг амьтдад өвс тэжээл өгсөн байна.

Анх 2012 онд долоо, найман тооны аргаль өөрсдөө гүйж ирснээс хойш өнөөг хүртэл тус газартаа тогтвортой нутагшиж байгаа бөгөөд өдгөө 30 гаруй болж үржсэн гэж Дарьганга сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Чулуунчимэг хэллээ.

Сүхбаатар аймаг : МОНЦАМЭ