Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-ын Жорж Мейсон их сургуулийн ректор Мери Поултонтой харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.
Цахимаар зохион байгуулсан хамтын ажиллагааны арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо.
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутнууд хоёрдугаар курсээ төгссөний дараагаар Жорж Мейсон их сургуульд шилжин суралцах боломжтой болж байна.
Оюутанд тавигдах шаардлагын хувьд хамгийн багадаа голч дүн 2.75 буюу бидний хэлж заншсанаар -B үнэлгээтэй оюутан элсэн суралцах боломжийг нээж өгсөн. TOEFL IBT 80-аас дээш, IELTS 6.5 оноотой байхыг шаардаж байгаа.
Бакалаврын хөтөлбөр 120 ба түүнээс дээш кредит цагтай байдаг. Харин энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр 50 хувийн кредитийг Монголдоо үзнэ. Үлдсэн 2 жил буюу 50 хувийн кредитийг АНУ-ын Жорж Мейсон их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой. /Мэргэжлээс хамаарч кредит цаг өөрчлөгдөнө/
ШУТИС, Жорж Мейсон их сургууль хооронд 90 хүртэл кредит шилжүүлэх тухай санамж бичигт тусгаж өгсөн. ШУТИС-ийн жилийн төлбөр ойролцоогоор 3,500,000 төгрөг. Оюутан эхний 2 жилийн хугацаанд Монголд дахь сургалтын төлбөртөө 7,000.000 орчим төгрөг зарцуулдаг. Жорж Мейсон их сургуулийн гадаад оюутны төлбөр дунджаар 26,000 ам.доллар байдаг.
Энэ ханшаар 4 жил суралцахад 104,000 ам.доллар буюу 296,400,000 төгрөгөөр суралцах тооцоо гарч байна. /1 ам долларыг 2850-аар бодсон /2+2 хөтөлбөрийн дагуу Монголд-2 жил, Америкт-2 жил онцсайн суралцахад АНУ-д дахь амьжиргааны зардал оролцохгүйгээр 52.000 мянган ам доллар биш 1 жилийн 9000 ам.доллар, 2 жилийн 18.000 орчим ам.доллароор суралцах тооцоо гарч байна.
Монголоос шилжин суралцах оюутан жилд 5,000 ам долларын сургалтын тэтгэлэг авна. Дээр нь 2 дугаар семистрээс эхлэн сургалтын амжилтаас хамаарч 12.000 ам доллар хүртэл хөнгөлөгдөх боломжтой. Эцэст нь дүгнэхэд АНУ-ын дотоодын сургалтын төлбөрийн нөхцлөөр Монгол оюутнуудаа суралцуулах хэлэлцээрүүд юм. Дараагийн хэлэлцээрүүд АНУ-ын Канзасын Их сургууль, Аляскийн Их сургуулиудтай хийгдэхээр төлөвлөгдөж байгаа болно.
Эх сурвалж : БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн цахим хуудас