Америкийн Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын Батлан хамгаалахын сайдынхаа нэрийг мартсан бололтой. Түүний мартамхай байдлыг The Sun хэвлэлийнхэн анзаарчээ.
Байден Америкийн армид алба хааж буй эмэгтэй алба хаагчдад зориулсан үг хэлэх үеэрээ Ллойд Остины нэрийг мартчихжээ.
«Би генерал байсан хүмүүст талархлаа илэрхийлье. Би түүнийг одоо ч гэсэн генерал гэж дууддаг. Гэхдээ миний, миний… тэнд, энэ хэсгийг удирдаж байгаа» хэмээн Байден АНУ-ын БХЯ-ны тэргүүнээ заажээ.
Америкийн төрийн тэргүүн түүнчлэн үг хэлэх үеэрээ Пентагоны нэрийг мартаж, БХЯ-ны байрыг “энэ нөхдүүд” болгон өөрчилсөн байна.
Энэ бол түүний мартсан цорын ганц тохиолдол биш юм. Байден сонгуулийн үеэр Трампыг хоёр ч удаа Жорж хэмээн дуудаж, түүнийг Буштэй андуурч байжээ.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.Март