Сургууль, цэцэрлэг нээх үед авах арга хэмжээ, сургалтын хоцрогдлыг багасгахад чиглэсэн хариу арга хэмжээ сэдэвтэй бүс нутгийн туршлага хуваалцах цахим уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн төв болон Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
Энэхүү цахим уулзалтаар сургууль, цэцэрлэг завсардсанаас үүсэж буй сөрөг нөлөө, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн түвшинд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааны нөхцөл байдал, Вьетнам улсын сургууль, цэцэрлэгээ дахин нээхэд авч хэрэгжүүлсэн туршлагын талаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эх сурвалж: БШУЯ