ЭМЯ болон ХӨСҮТ-ээс Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.03.10-ны өдрийн 09:00 цагийн байдлаар танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Ойрын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд халдварын томоохон голомтууд бүртгэгдээд зогсохгүй байна.
Мөн халдварын сэжигтэй тохиолдол илэрч, халдвартай нэг хүнтэй ойрын хавьтал болсон гэж үзэж байгаа иргэд шинжилгээний хариу гартал өөрийгөө ажил болон машиндаа тусгаарлах явдал гарч байна. Ингэх шаардлага огт байхгүй. ХӨСҮТ болон НЭМҮТ-ээс хавьтал судлалын баг очиж шаардлагатай шинжилгээг авч, зөвлөгөө өгөх хүртэл хавьтал болсон иргэд хоёр давхар амны хаалт зүүж, гэртээ өөрийгөө гэр бүлийн гишүүдээсээ тусгаарлах шаардлагатай болохыг анхаарууллаа.
Л.Баяр