Гэдэс дүүрэх нь зүрхний зогсонги дутагдлын шинж гэсэн дүгнэлтийг Британийн эрдэмтэд гаргалаа.
Эмч нарын мэдээллээр бол энэ байдал удаан үргэлжилбэл булчингууд биед цус шахаж чадахгүй болж, улмаар үхэлд хүргэдэг гэнэ.
Гэдэс дүүрэх нь хэвлийн хөндийд агаар буюу шингэн хуримтлагдаж, улам томруулдаг. Энэ нь үндсэн өвчнөөс гадна бие махбодын ажиллагаа алдагдсаныг илэрхийлдэг байна.
Эмч нар гэдэс дүүрэхийг хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэх, агаар залгисны үр дүн гэдэг. Түүнчлэн Кроны өвчний болон гэдэс эвгүйрхэх, үрэвсэх, чихрийн шижин, түр зуурын өтгөн хаталтын үед ч гэдэс дүүрдэг гэдэг.
Зүрхний дутагдлын үед түүнчлэн тайван үед амьсгаадах, хөл хавагнах, ядрах, байнга ханиалгаж, шөнө ханиад нь нэмэгдэх, хурхирах, зүрхний цохилт нь тогтворгүй болох, ухаан балартах гэж үздэг. Үүнээс гадна жин хэт нэмэх буюу хасах, хоолны дуршил алдагдах, толгой эргэх, сэтгэл гутралд орох, тайван бус болох зэргийг нэрлэж болно.
Эх сурвалж: Iz.ru
Орчуулагч: Марта