БГД-т хамгаалалтад авсан 5 байрны оршин суугчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарч, хамгаалалтыг буулгалаа
2021-03-09 10:091min

Баянгол дүүрэгт 2021 оны гуравдугаар сарын 8-ны өдөр хамгаалалтад авсан таван байрны оршин суугчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарч, хамгаалалтыг буулгалаа.
Тухайлбал,
- 3 дугаар хороо 35/а байр,
 - 4 дугаар хороо СОТ 3 байр,
 - 6 дугаар хороо 22 дугаар байр
 - 11 дүгээр хороо 43/а байр,
 - 25 дугаар хороо 103 байранд авсан хамгаалалтыг буулгаж, ариутгал халдваргүйтгэлийг хийж эхэлсэн байна.
 
Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар
- 6 дугаар хороо 42-р байрны II орц,
 - 25 дугаар хороо Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад байна.
 
Иймд, иргэд та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалж байна.
Баянгол дүүргийн Шуурхай штаб
