Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 13269 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 108 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 105 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
-Гурав нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс илэрчээ. Тодруулбал, Истанбулын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээ, Нур-Султаны онгоцоор ирсэн хүнээс тус тус илэрчээ.
-Нийслэлд бүртгэгдсэн голомтоос 105 хүнээс коронавирус илэрчээ. Тодруулбал, 54 нь драмын театртай холбоотой. Тус театрын нэг жүжигчин халдвар авснаа мэдэхгүй хөдөө орон нутаг руу тоглолтод явсан. Ингээд урьдчилж драмын театртай холбоотой 119 хүнд шинжилгээ хийхэд 54 хүнээс нь коронавирус илэрсэн байна. Үлдсэн тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлаж, хяналтад байсан иргэдээс илэрчээ.
Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвартай нэг иргэн нас барсан бөгөөд хавсарсан суурь өвчин нь нөлөөлсөн гэлээ.
Л.Баяр