Энэ сарын 4, 5, 6-ны өдөр Улсын драмын эрдмийн театрт “Анна Каренина” жүжиг үзсэн 54 хүнээс коронавирус илэрч, хавьтагч нь 900 гараад буй гэн. Тиймээс эдгээр өдрүүдэд жүжиг үзсэн хүмүүс Ковид-19 илрүүлэх шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөх хуваарийг хүргэж байна.

Гуравдугаар сарын 4, 5-нд “Анна Каренина” жүжиг үзсэн хүмүүс маргааш буюу энэ сарын 9-нд 09.00-17.00 цагт, гуравдугаар сарын 6-нд жүжиг үзсэн бол энэ сарын 10-нд 09.00-17.00 цагт тус тус шинжилгээнд хамрагдана уу.

Мөн жүжиг үзсэн хүмүүсийг гэртээ зочин урихгүй, өөрийгөө гэртээ тусгаарлан халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Б.Эрдэнэ

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн