Мартын 8-ны бүх тоглолтуудыг цуцлах саналыг Нийслэлийн Онцгой комиссоос УОК-т хүргүүллээ

2021-03-07 22:17
sum

“Анна Каренина” тоглолтын багийн 54 хүнээс коронавируст халдвар илэрлээ. УДЭТ-ын тохиолдлуудыг дүүргээр задалбал Баянголд 11, Баянзүрхэд 17, Сүхбаатарт 6 , Сонгино хайрханд 9 хүнээс илэрсэн ажээ.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Март-8-ны үеэр зохион байгуулагдах тоглолт, арга хэмжээнүүдийг хойшлуулах, халдварын эрсдэл буурсан үед зохион байгуулах саналаа Нийслэлийн Онцгой комиссоос УОК-т хүргүүлснээ хотын дарга Д.Сумъяабазар мэдээллээ.

Маргааш өглөө 09:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдах юм байна. Халдвар ийнхүү нэмэгдэж байгаа тул иргэдийг олон хүн цугласан газар очихгүй, шаардлагагүй тохиолдолд гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг хүслээ.

 

Л.Баяр