С.Амарсайхан: Долдугаар сарын 1-н гэхэд насанд хүрсэн хоёр сая иргэнээ дархлаажуулсан байхаар төлөвлөсөн

2021-03-05 15:131min0
amarsaihan

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танилцуулав.

-УОК-ын дарга С.Амарсайхан: Манай улсад хоёрдугаар сарын 23-нд вакцинжуулалтыг хийсэн. Бид гурав, дөрөвдүгээр сард насанд хүрсэн нэг сая хүнийг вакцинжуулна. Ингээд тав, зургадугаар сард үлдсэн нэг сая иргэнээ вакцинжуулж, долдугаар сарын 1-н гэхэд насанд хоёр сая иргэнээ бүрэн дархлаажуулсан байхаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар бид эмч, эмнэлгийн 15 мянга гаруй хүнийг вакцинд хамруулна.

Гуравдугаар сарын 15-наас дараах гурван салбарынхныг вакцинжуулалтад хамруулах тооцлоо.

-Худалдаа үйлчилгээний 40 гаруй мянган иргэнийг ирэх долоо хоногоос эхлэн вакцинд хамруулна. Үүнд, томоохон зах худалдааны төвд худалдаа эрхэлж байгаа иргэн, ААН-ийн ажилчдыг вакцинд хамруулахаар тооцсон байна. Зах худалдааны төвөөр иргэд олноор үйлчлүүлдэг учраас худалдаа эрхлэгчдийг хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

-Нийтийн тээврийн салбарт 1000 гаруй автбус иргэдэд үйлчилж байгаа учраас нийтийн тээврийн салбар болон такси үйлчилгээний 7000 гаруй иргэнийг вакцинжуулна.

 

Л.Баяр

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй