Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцын мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. Энэ үеэj ЭМЯ болон ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Цагаан сараар 12 хоногийн хугацаанд хөл хорьсон боловч халдварын тоо өндөр хэвээр байна. Хөл хорио үүр дүнд хүрсэн үү. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл дахин хөл хорио тогтоох уу?
-ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Халдварын үе шатнаас хамаарч нийгмийн хариу арга хэмжээ төлөвлөгддөг практик олон улсад хэрэглэгдэж байгаа. Хөл хорионы үеэр “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г хийсэн нь үр дүнтэй, ач холбогдолтой зөв зохион байгуулалт болж чадсан. Коронавирусийн нууц үеийн хугацаа дунджаар 4-7 хоног, дээд тал нь 14 хоног байгаа. Энэ хугацаанд өмнө нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын гинжин хэлхээгээр халдвар цааш тархаж, илрээд явдаг.
Голомтолсон халдварууд байгаа учир гинжин хэлхээ тасрахгүй үргэлжилсэн хэвээр байна. ХӨСҮТ халдварын үе шатыг долоо хоног бүр тогтмол үнэлээд явж байгаа. Халдварын үе шатнаас хамаарч дараа дараагийн хөл хорио тогтоох зэрэг нийгмийн хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Л.Баяр