Канад улс 2020 он хөдөлмөрийн цагаачдад хамгийн таатай орноор тодорлоо. Энэ салбарт дэлхийд тэргүүлж байсан АНУ арагш нэг байр ухарсан бол Австрали улс 3-р байранд орсон тухай BCG, The Network-ийн хамтарсан судалгаанд тэмдэглэжээ.
2014, 2018 онд хөдөлмөрийн цагаачдын сонирхлыг хамгийн ихээр татсан орноор АНУ шалгарч, Канад гуравдугаарт орж байсан юм. Харин 2014 онд Британи хоёрдугаарт орсон бол 2018 онд Герман аман хүзүүнд багтаж байжээ.
“Цар тахал хүмүүсийн хилийн чанадад ажил хөдөлмөр эрхлэх хандлагад огцом нөлөөлжээ” хэмээн судлаачид тэмдэглэсэн аж.
Цагаачдыг коронавирустэй хамгийн сайн тэмцэж байгаа орнуудыг зорих нь нэмэгдсэн байна. Үр дүн нь Канад, Австрали, Япон (6-р байр) улс рейтингийн байр сууриа сайжруулж, Сингапур, Шинэ Зеланд гэсэн хоёр улс жагсаалтад шинээр орж ирсэн байна.
Харин Европ тив цагаачдын анхаарлыг татахаа больжээ. Герман, Франц улс тус бүр хоёр байр ухарч, 4, 9-р байр эзэлсэн бол Итали, Испани улс эхний 10-аас арчигджээ.
Түүнчлэн хотуудаас шалтгаалан өөр өөр рейтинг гарч байна. Нью-Йорк, Барселона, Ром, Мадрид зэрэг хотууд оролцогчдын сонирхлыг татах нь буурсан бол Токио, Сингапур, Дубай, Абу-Дабиг сонирхох цагаачдын тоо өсжээ.