Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон 2021 онд Нийгмийн хамгааллын бодлогод дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны тойм мэдээллийг хүргэв.
Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, НҮБ-ын Хүн амын НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин сангийн тэргүүн Каори Ишикава болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Эх сурвалж: ХНХЯ