Канадын Үндэсний зөвлөлдөх хорооноос AstraZeneca компанийн Ковид-19-ийн эсрэг вакциныг 65-аас дээш насныханд хийхгүй байхыг зөвлөлөө. Энэ тухай тус улсын ЭМЯ-ны сайтад мэдээлэв.
Ийм шийдвэрийг тухайн насны бүлгийнхэн дэх уг бэлдмэлийн харьцангуй үр дүнтэй холбоотой хязгаарлагдмал мэдээллээс болоод гаргасан байна. Канадын нутаг дэвсгэрт AstraZeneca-гийн вакциныг хоёрдугаар сарын 26-наас сайшаан дэмжсэн аж.
Өчигдөр Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко AstraZeneca-гийн үйлдвэрлэсэн коронавирусийн вакцины үр нөлөө эргэлзээтэй гэж мэдэгдсэн юм. Уг вакциныг Украинд хоёрдугаар сарын сүүлчээр нийлүүлж, эхний ээлжинд эмч нар хийлгэж байна. Эмч нар энэ бэлдмэлд итгэхгүйгээс болоод тариулахгүй байх нь түгээмэл байна гэж Украины сайтад мэдээлжээ.