2021-03-03 12:091min00

Өнгөрсөн онд шинээр мэндэлсэн эхүүхдэдээ Ананд, Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ

unnamed-2-3

Манай улсын иргэд 2020 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэдээ Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сонирхуулахад, 2020 онд эрэгтэй хүүхдэдээ Ананд, Анар, Тэнүүн гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ, Сондор, Мишээл нэрийг түгээмэл өгчээ. Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2020 онд өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй байна. Харин хөвгүүддээ Тэнүүн гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байна.

Б.Эрдэнэ