Улсын хэмжээнд бүртгэгдсэн ковид-19 халдварын 3,032 тохиолдлоос 2,360 нь эдгэрчээ

2021-03-03 11:57
covid

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3032 болсноос дотоодын халдварын тоо 2520 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 655 хүн эмчлэгдэж байна.

Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 2
  • Хүнд 7
  • Хүндэвтэр 57
  • Хөнгөн 591 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 33 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3032 үүнээс эдгэрсэн 2,360 буюу 78 хувь байна.

 

Л.Баяр