Хот хоорондын нийтийн тээвэр өнөөдрөөс үйлчилгээнд гарч байна. Нийслэлийн онцгой комиссоос “Орон нутгийг зорьж байгаа иргэдийг 72 цагийн дотор шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж буй юм.
Хотын шалган нэвтрүүлэх постууд дээр иргэдийн шинжилгээний хариуг шалгахдаа eruul.gerege.mn-нд нэвтэрч, хаана хэзээ өгсөн шинжилгээ болохыг нь шалгаж байна.
Одоогоор хувийн эмнэлгүүдээс зөвхөн “Интермед” эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний хариу л тус сайтад шивэгдэж байгаа гэнэ. Хэрэв тус сайтад нэвтрэхэд хариу нь харагдахгүй бол хотоос гаргах боломжгүй юм. Интермед” эмнэлэгт PCR шинжилгээг 98 мянган төгрөгөөр хийж байгаа юм байна.
Б.Эрдэнэ