Хоёрдугаар сарын 28-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 13,800 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 48 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
-43 нь хяналтад авсан голомтын ойрын хавьтлаас илэрсэн
-Хоёр нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд тогтоосон халдвараас эх үүсвэртэй
-Гурван тохиолдол нь массын дундаас илэрсэн бөгөөд эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3000 болсноос дотоодын халдварын тоо 2488 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 655 хүн эмчлэгдэж байна.
Л.Баяр