Сүүлийн 24 цагийн дотор 31 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

2021-03-02 11:26
emneleg

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3000 болсноос дотоодын халдварын тоо 2488 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 655 хүн эмчлэгдэж байна.

Биеийн байдлыг үнэлбэл:

Маш хүнд 1
Хүнд 9
Хүндэвтэр 75
Хөнгөн 580 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 31 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3000 үүнээс эдгэрсэн 2,330 буюу 76 хувь байна.

 

Л.Баяр