“Нэр алдартай хүмүүс яаж амь зогоож байгаа бол гэж санаа зовох шиг үр ашиггүй ажил үгүй” гэж солонгосчууд ярьдаг. Ингэж хэлэх болсон нь алдартнууд бусдын төсөөлөхөд ч бэрх их хэмжээний мөнгө олдогтой холбоотой.

Жүжигчид дорама буюу олон ангит кинонд тоглосныхоо төлөө их хэмжээний орлого олдог байна. Жүжигчид, Солонгосын телевизүүдийн ажилтнуудын холбоо болон үндсэн нэвтрүүлгийн 3 компаниас жүжигчдийг 6-18 дугаар зэрэг хүртэл ангилахад 18 дугаар зэргийнхэн нь л гэхэд 2 сая орчим вон авдаг нь тодорхой болжээ.

Гэхдээ орлогынх нь түвшнээр ангилаад удаж байгаа бөгөөд дахин үйлчлэхээ больжээ. Дорам хилийн чанадад тархахын хэрээр эдгээр жүжигчний нэр хүнд, тэр хэрээр орлого нь огцом өссөн байна.
Доор дорамын дүрүүдээрээ их хэмжээний мөнгө олдог, хамгийн өндөр орлоготой 5 эрэгтэй жүжигчнийг жагсаалаа.

  1. Пэ Ён Жун— нэг олон ангит киногоор 250 сая вон (228 100 ам.доллар).

2. Сон Жун Ки— нэг олон ангит киногоор 180 сая (164 232 ам.доллар).

3. Ли Бён Хон— нэг олон ангит киноноос 150 сая вон (136 886 ам.доллар)

4. Ли Сын Ги— нэг олон ангит киноноос 120 ~ 130 сая вон (109 515 ~ 118 668 ам.доллар)

5. Ли Чон Сок— нэг цувралаас 120 сая вон (109 515 ам.доллар)

 

Орчуулсан Э.Март : www.yesasia.ru

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн