Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 43 ХК-ийн 1,371,039,684.31 төгрөгийн үнийн дүн бүхий 3.4 сая хувьцаа арилжив. Үүнээс 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр “Дархан зочид буудал” (DZG+14.99%) болон “Инвескор ББСБ” ХК (INV+13.67%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байсан бол “Нийслэл өргөө” (NUR-11.59%) болон “Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD-9.74%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 78,527 нэгж эрхийг нийт 12,510,289 төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 3.31 хувиар буурч, 32587.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,534,333,965,860.90 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Монголын Хөрөнгийн бирж