БШУ-ын сайд Л.Энх-Амгалан оюутнуудаа АНУ-ын дотоодын сургалтын тарифаар суралцуулах, магистр, бакалаврын төлбөрийг 20.000 орчим доллараар багасгах эхний алхмууд хийгдсэн талаар таатай мэдээллийг цахим хуудсаараа хуваалцлаа.
Тэрбээр “Манай Улс гадаадад суралцаж байгаа оюутнууддаа нийт 3 төрлийн зээл олгодог. Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн оюутнууддаа 2010-2020 онд 420 оюутанд зээл олгосон байна. 2021 онд гадаадад суралцдаг овюутнуудад зориулсан зээлийн хэмжээ 5,8 тэрбум, Магистр, докторын сургалтын 46 оюутанд 2,7 тэрбум төгрөг зарцуулжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам гадаадад ч тэр дотооддоо суралцаж байгаа оюутнуудад олгогдох тэтгэлэг зээлийн мэдээллийг ил тод болгох ёстой юм байна. Түрүүн нэг хүн ярьлаа. 10.000 доллар өгвөл би гадаадын тэтгэлэгт оруулаад өгнө гэж хэлдэг юм байна. Ийм асуудал байгаа бол яг тэр хүний овог нэр, албан тушаал хаягийг надад хэлээрэй, өргөдлөө надад хаяглаж явуулаарай.
Ийм хүн манай яаманд ажиллаж байгаа бол ажлыг нь аваад явуулна. Авилгатай тэмцэх газраар шалгуулая. Боловсролын салбарт байгаа авилгыг энэ мэтчилэнгээр арилгахгүй бол миний сонсож, дуулаагүй их юм байдаг бололтой. Цаашдаа Оюутны тэтгэлгийн санг нээлттэй байх зарчмыг баримтлана.
Бас нэг чихэнд чимэгтэй зүйл гэвэл АНУ-д суугаал элчин сайд Ё.Отгонбаяртай хамтраад АНУ-ын Их дээд сургуулиудад мөрддөг дотоодынх нь сургалтын төлбөрийн нөхцлөөр Монгол Оютнуудаа сургах эхний алхамууд хийгдсэн.
АНУ-д бакалавр, магистрийн сургалтын дундаж үнэлгээ хамгийн багадаа 30-40.000 ам.доллар байдаг. Тэгвэл бид АНУ-ын засгийн газартай энэ чиглэлийн хэлэлцээрүүдийг хийж АНУ-ын дотоодын тарифаар буюу 7-10 ам.доллараар суралцах боломжийг бүрдүүлэх юм. Одоогоор АНУ-ын 2-3 мужаас бидний энэ саналыг хүлээж авахаа мэдэгдээд байна” гэв.
Н.Батаа