Оросын сэтгэлзүйч Дмитрий Синарев мөнгө зээлдүүлэхэд тохиромжгүй 3 төрлийн хүнийг нэрлэжээ.
Эхний бүлгийнхэн нь материаллаг баялаг чухал биш, санаа бодлоороо амьдардаг, мөнгө хэзээ ч хэрэггүй юм шиг аашилдаг хүмүүс. Энэ хүмүүс мөнгө дуртайяа зээлдэг хэр нь хэзээ ч эргүүлж өгдөггүй.
Хоёрдугаар бүлгийн хүн нь мөнхийн мөнгөгүй, гачигдал зовлонтой амьдардаг гоншгонуурууд. Тэднээс мөнгөө авч чадах нь ховор.
Гурав дахь хаана хэрхэн хэмнэхээ мэддэг, илүү мөнгөө хувьцаа, хөрөнгөнд зарцуулдаг, дансандаа хадгаламжтай, өөртөө ашигтай л нөхцөлд зээл авдаг “мөнгөний маньякууд”.
Сэтгэлзүйч Синарев “Хэзээ, хэдийг, ямар нөхцөлд зээлэх вэ гэдгээ хүн бүр өөрөө л шийдэх асуудал. Гэхдээ та өөрийн санхүүд хүндэтгэлтэй ханддаг бол өгч байгаа л бол эргүүлэн авах уу гэдгээ сайн ойлгож байх хэрэгтэй” хэмээжээ.
Эх сурвалж: iz.ru
Орчуулсан Э.Март