Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. 2021 оны 02 дугаар сарын 27-ны 9 цагийн байдлаар МУ-д Коронавируст халдварын нийт 2866 тохиолдол бүртгэгдсэн байгаа бөгөөд сүүлийн 24 цагт шинээр 35 тохиолдол нэмж бүртгэгдээд байгаа аж.
Шинээр бүртгэгдсэн 35 тохиолдлын 33 нь дотооддоо халдвар авсан байна. Харин хоёр тохиолдол нь Станбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс илэрсэн байна.
Дотоодын халдварын 33 тохиолдлоос долоо нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явцад батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн бол 25 хүн нь өмнөх голомтуудын хавьтлуудаас илэрсэн байна. Харин шинээр илэрсэн нэг хүний халдвар авсан эх уурхай болон хавьталыг тогтоох үйл ажиллагааг явуулж байгаа тухай ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар халдвар авсан иргэдийн 76 хувь буюу 2183 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 33 хүн эдгэрт эмнэлгээс гарч гэртээ харьсан байна.
Одоогийн байдлаар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гурван эмнэлэгт нийт 668 хүн эмчилгээ үйлчилгээ авч байна. Эдгээрийн 87 хувийнх нь өвчний явц хөнгөн, 12 хувь хүндэвтэр 7 хүн хүнд, нэг хүн өвчний явц нь маш хүнд байгаа талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдэгдлээ.
Н.Батаа