“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр төмс, хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлж, иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болсон талаар ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан мэдэгдлээ.
Түүнчлэн “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор 10 нэр төрлийн 147.5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тонн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх ажлыг эхлүүлжээ.
Энэ хөнгөлөлттэй дэмжлэгт хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөсөн байна.
Н.Батаа