Цахим ертөнцөд хэрэглэгчдийнх нь тоо асар хурдтай нэмэгдэж байгаа “Clubhouse” аппликейшнийг хөгжүүлэгчид “Android” үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд зориулсан программ бүтээж эхэлсэн талаар “CNBC” телевиз мэдээлэв.
“Android” үйлдлийн системийн программ хөгжүүлэгч Мопев Огундипегийн “Twitter” хуудаснаа энэ талаар мэдээлсэн байна. Тэрбээр твиттертээ “Өнөөдөр миний “Clubhouse” ашигласан анхны өдөр байлаа. Хэрвээ та бүхэн намайг мэддэг бол “iOS”-д зориулсан программуудын талаарх миний бодлыг мэдэх байх. Тиймээс үдэшлэгийг “Android” дээр авчрах багт орж байгаадаа баяртай байна” гэж нийтлэсэн байжээ.
Б.Ирээдүй