Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 25-нд энгийн арилжаагаар 48 ХК-ийн 2,097,411,679 төгрөгийн үнийн дүн бүхий 3.7 сая хувьцаа арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр “Дархан гурил тэжээл” (DAR+16.00%) болон “Монгол алт” ХК (ERS+10.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын их дэлгүүр” (UID-11.08%) болон “Монгол шилтгээн” ХК (MSH-7.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 253,360 ширхэг нэгж эрхийг нийт 41,003,491 төгрөгөөр арилжигдсан байна. Мөн өдөр хөрөнгөөр баталгаажсан 4 үнэт цаасыг 1.6 сая төгрөгөөр арилжив.
ТOP-20 индекс 0.31 хувиар буурч, 33704.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,550,083,045,403 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.