Эдийн засаг

Ажлын байрыг дэмжиж гурван хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй олгож эхэллээ.

Энэ нь Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г баталсны хүрээнд хийж байгаа ажил юм.

6038ac3e7f9e4 Ажлын байрыг дэмжиж гурван хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

Тус зээлд хамрагдах аж ахуйн нэгж барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой. Мөн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд арилжааны банканд хүргүүлсэн материалд үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Зээлийн батлан даалтын санд уламжилна.

Иймд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч тодорхойлолт авахаар төрийн байгууллагад хандах шаардлагагүй юм байна.

Эх сурвалж : ХХААХҮЯ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close