Ямайкийн иргэн Эвелина Миддер-Уилсон 71 настай Калжент Уилсонтой 91 насны төрсөн өдрөөрөө гэрлэжээ.
Фермер эр эмэгтэйг өвчний дараа тэнхэрч байхад нь тусалсаар удалгүй түүнтэй дотноссон байна. Энэ эр түүнээс гэрлэхийг олон удаа гуйсан ч бүх л тохиолдолд нь согтуу байсан гэж Эвелина Миддер-Уилсон ярьжээ.
Гэсэн ч тэрбээр 10 жил араасаа гүйлгэсний эцэст төрсөн өдрөөрөө Калженттай гэрлэхээр шийдсэн аж.
«Тэр миний нөхөр, бас миний анд. Ийм өндөр настай болчихоор хүнд хань найз нөхөр л хэрэг болох юм даа» хэмээн сүйт бүсгүй ярьжээ. Тэрбээр нөхөртэйгөө тун сайхан харилцаатай байдаг, 10 жил болохдоо нэг ч удаа хэрэлдэж муудалцаж үзээгүй гэнэ.
Орчуулсан Э.Март : mir24.tv/news