Өнөөдрийн байдлаар дэлхийн 99 улс орон 218 сая тун вакцин хийлгэсэн байна. Өдөрт дунджаар 6,1 сая хүн вакцин хийлгэж байгаа гэсэн үг. ДЭМБ-ын судалгаа тооцооллоор дэлхийд “Ковид-19”-ийн тохиолдлын тоо сүүлийн зургаан долоо хоног дараалан буурч, нас баралт өмнөх долоо хоногоос 20 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн Оксфордын их сургуулийн эрдэмтдийн Бразил, Өмнөд Африк, Их Британид хийсэн эмнэлзүйн судалгаагаар “АстраЗенека” вакциныг хоёр тун хийлгэсний дараа хүмүүст хийсэн шинжилгээгээр коронавирус эерэг гарах төвшин буюу амьсгалын замд вирус илрэх байдал 67 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг үеэр ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл танилцууллаа.
Л.Баяр