ЭМЯ-наас ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Вакцин хийлгэсэн хүн халдвар тээх эрсдэл нь багасна. Гэхдээ өөрөө халдвар авна” гэлээ.

Тодруулбал “Коронавирусийн эсрэг ихэнх вакциныг 18-аас дээш насны хүмүүст хийж буй. Зөвхөн Pzifer-ийн вакциныг 16-ээс дээш настай хүмүүс хийхийг зөвшөөрсөн. Вакцин хийлгэсэн хүн халдвар тээх эрсдэл нь багасна. Гэхдээ өөрөө халдвар авна.

Учир нь коронавирус агаар дуслын, ахуйн хавьтлын, амьсгалын гэсэн гурван замаар дамжиж буй тул хэдий вакцин хийлгэсэн байсан ч халдвар авч таарна. Гэхдээ дархлал нэгэнт тогтсон бол хөнгөн хэлбэрээр өвдөнө эсвэл огт өвчлөхгүй гэсэн үг.

Вакцин гэдэг нь тухайн вирусийн эсрэг төрөгчийг хүний биед өвчин үүсгэх хэлбэрээр бус өчүүхэн бага тунгаар оруулж байна гэсэн үг. Үүний дараа тухайн хүний бие ямар нэг байдлаар халдвар авахад биед нь эсрэг биет үүссэн байх тул биедээ орж ирсэн вирусийг таньж устгах дархлалын тогтолцооны систем ажиллаж эхэлнэ.

Тиймээс халдвар авах ч бусдад халдвар тараах эрсдэл нь бага. Мэдээж вакциныг бүрэн тунгаар хийлгэж байж дархлаа тогтоно гэдгийг сануулъя” гэлээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн