Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос өнгөрсөн онд Агаарын чанарын хяналт, шинжилгээний бүрэн автомат харуулыг суурилуулж, РМ10/РМ2.5 тоосонцор хэмжих автомат багажаар тоноглоод байна.
Бүрэн автомат харуулыг Сүхбаатар дүүргийн 13-р хороо 5 буудал 248 дугаар цэцэрлэгийн хашаанд суурилуулж агаарын чанарын мэдээллийн төв сервертэй холбосон.
Ийнхүү Улаанбаатар хотын агаарын чанарын 15 харуулыг автомат ажиллагаатай болгосноор иргэд агаарын чанарын индексийн мэдээллийг дэлгэцээр авах боломж бүрдсэн юм.
Эх сурвалж: Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба