Америкийн Калифорни мужийн оршин суугч 25 настай Лесли Пилигрим Авто тээврийн газраасаа амны хаалттай зурагтай иргэний үнэмлэх хүлээн авчээ. Тэрбээр энэ баримтыг ашиглаж болохгүй гэж үзэж байхад харин тус байгууллагаас ашиглаж болно гэжээ.
Тус газарт эмэгтэй хоёрдугаар сарын эхээр хандсан байна. Албаны байранд зай барих, амны хаалт зүүх хатуу журам мөрдөж байсан гэнэ. Ингээд бүсгүйн зургийг хоёр удаа авахдаа нэг удаад нь амны хаалттай, нөгөөд нь амны хаалтгүйгээр авчээ.
Хамгийн хачирхалтай нь түүний шинэ үнэмлэхийг шуудангаар илгээхэд Пилигрим шинэ иргэний үнэмлэхээ хараад нүдэндээ ч итгээгүй байна. Тэр амны хаалттай зурагтайгаар гарчээ.
Авто тээврийн газраас алдаагаа хүлээсэн ч бүсгүйн үнэмлэхийг хүчин төгөлдөр гэсэн байна. Гэхдээ Пилигримийг дахин шинээр зураг авахуулахыг урьжээ.
Бүсгүй энэ шинэ иргэний үнэмлэхээ цар тахлын үеийн амьдралыг дурсах дурсамж болгон хадгалах гэж байна.