Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун АстраЗенека вакцин манай улсад өнөөдөр ирсэн. Харин өнөөдөр орой 22:55 цагт БНХАУ-аас 320,000 тун Синофарм вакциныг авчирч, 2-р сарын 23-ны өдрөөс эхлэн вакцинжуулалт эхэлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг хийлгэнэ гэдгээ хэлсэн бол хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалахаа мэдэгдсэн юм.
Улмаар эхний ээлжинд ирж буй 450,000 хүн тун вакциныг хоёр тунгаар гэж тооцон 225,000 хүнд хийнэ. Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэх юм байна.
Б.Эрдэнэ